Италийн “Ювентус” клубийн удирдлага ерөнхий дасгалжуулагч Антонио Контетой байгуулсан гэрээгээ 2015 он хүртэл сунгалаа. “Хуучин ноёд” 2011-2012 оны улиралд “Сери А”-д нэг ч ялагдалгүй түрүүлсэн нь багийн удирдлагыг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Конте 2011 оны зун Туринд ирэхэд “Юве” лигтээ долдугаар байр эзлээд байсан. Тэрбээр багийг богино хугацаанд сэргээж, есөн жил хүлээсэн скудеттог нь авчирсан юм. Хэрвээ баг нь Италийн цомын шигшээ тоглолтод “Наполи”-г ялсан бол дубль хийх байв.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин