Вудсон ерөнхий дасгалжуулагч болов

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Вудсон ерөнхий дасгалжуулагч болов

“Дорнод”-ын “Нью-Йорк Никс”-ийн удирдлага багийнхаа ерөнхий дасгалжуулагчаар Майк Вудсоныг томиллоо. Багийн зүгээс түүнтэй хэдий хугацааны гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард Майк Д’Антонигийн оронд түр хугацаагаар ерөнхий дасгалжуулагчийн ажлыг авахдаа 18 хожиж, зургаан удаа хожигдсон. Түүнчлэн плей-оффын эхний шатанд нэг ялалт байгуулж, тус багийн энэ шатанд 2001 оноос хойш ялалт байгуулаагүй байсан хар цувралыг зогсоосон юм. Өдгөө 54 настай Вудсон 1980 онд тус багаас мэргэжлийн сагсан бөмбөгчийн гараагаа эхэлсэн бөгөөд 2004-2010 онд “Атланта Хоукс”-ыг удирдаж байлаа. 

 “ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж