“Аpple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 75 сая ам.долларын ногдол ашгаасаа татгалзсан тухай “BBC” мэдээлжээ.
Тус компани 1995 оноос хойш анх удаа ирэх долдугаар сард хувь эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор болсон бөгөөд нэгж хувьцаа бүрт 2.65 ам.доллараар тооцож өгөх юм байна. Харин Үнэт цаас, хөрөнгийн биржийн хорооны мэдээлснээр, “Apple”-ийн захирал өөр ногдох ногдол ашгаасаа татгалзсан байна.
Саяхан “Wall Street Journal”-д мэдээлснээр, Тим Күүк жилийн 378 сая ам.долларын орлоготой бөгөөд АНУ-ын хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захиралд тооцогддог аж. Түүний үндсэн цалин 900 мянган ам.доллар юм байна.
Т.МӨНХТҮВШИН