Коби нэгдүгээр багт 10 дахиа

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Коби нэгдүгээр багт 10 дахиа

NBA-гийн 2011-2012 оны улирлын гарааны гурван багийг тодрууллаа. Энэ жилийн гарааны багийн тоглогчдыг улирлын MVP “Майами”-гийн довтлогч Леброн Жеймс 596 оноогоор тэргүүлэв. АНУ, Канадын спортын 120 сэтгүүлчийн 118 нь “Хаан”-д нэгдүгээр саналаа өгчээ. Жеймс ийнхүү сүүлийн таван жил дараалан нэгдүгээр багт нэрлэгдэв. Түүнээс гадна “Оклахома”-гийн довтлогч Кевин Дюрант 591, “Орландо”-гийн Дуайт Ховард 476, “Лейкерс”-ийн хамгаалагч Коби Брайант 568, “Клипперз”-ийн холбон тоглогч Крис Пол 484 оноогоор багтжээ. Коби Брайант 10 дахь удаагаа нэгдүгээр багт нэрлэгдэж, домогт сагсан бөмбөгч Жерри Уэст, Майкл Жордан, Элжин Бэйлор, Боб Коузи нартай зэрэгцсэн. Харин хоёрдугаар багт Кевин Лав /Миннесота/ 365, Блейк Гриффин /Клипперз/ 170, Эндрью Байнум /Лейкерс/ 400, Тони Паркер /Сан-Антонио/ 367, Рассель Уэстбрук /Оклахома/ 239 оноогоор орсон бол гуравдугаар багт Кармело Энтони /Нью-Йорк/ 154, Дирк Новицки /Даллас/ 136, Тайсон Чандлер /Нью-Йорк/ 60, Дуэйн Уэйд /Майами/ 235, Ражон Рондо /Бостон/ 142 оноогоор багтлаа.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж