Т.Хулан гоолиг хэвээрээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Т.Хулан гоолиг хэвээрээ

Улсын драмын эрдмийн театрын залуу үеийн төлөөлөл болон гялалзаж яваа жүжигчдийн нэг бол яах аргагүй жүжигчин Т.Хулан. Тэрбээр хэсэг хугацаагаар уран бүтээлээ завсарлаад байгаа. Учир нь “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяртай өрх тусгаарлан үрийн зулай үнэрлэн ээж болоод удаагүй байгаа юм. Жүжигчин Т.Хулан ээж болсноосоо хойш тэр бүр олны өмнө ил гараад байгаагүй. Харин өнгөрсөн амралтын өдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн “19” киноны нээлтэд нөхрийн хамт саатсан юм. Төрөөд удаагүй гэхэд жүжигчин Т.Хулан хэдийнэ жингээ барьсан нь түүнийг гоолиг, үзэсгэлэнтэй харагдуулж байсан шүү. Тэрбээр “19” киноны нээлтэд “Channel” брэндийн цагаан цүнх, сүүн шаргал богино ханцуйтай цамц, цагаан өмдтэй хослуулан даруухан хэрнээ гоёмсог сонголтыг хийжээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж