Норвегийн “Улаан загалмайн нийгэмлэг”-ийн санхүүжилтээр Монголын улаан загалмай нийгэмлэгийн хэрэгжүүлж байгаа “Олон нийтэд тулгуурласан гамшгийн бэлэн байдал” төслийн хүрээнд гал унтраахад хэрэглэх зарим багаж хэрэгслийг Дорнод аймгийн Баяндун суманд хүлээлгэн өгчээ. Гал унтраахад хамгийн гол хэргэцээтэй багаж нь үлээгч аппарат байдаг гэнэ. Энэ удаагийн төслөөр олгогдож байгаа багаж хэрэгслүүдэд үлээгч аппарат 10 ширхэг, галын хор 10 ширхэг, гал сөнөөгчийн хамгаалалтын хувцас малгай 15 ширхэг зэрэг зайлшгүй хэрэгцээтэй зүйлс багтжээ. Мөн аймгийн УЗХ-оос галын пунк байгуулах, сумын төвийн ажиллах багийнханд зориулж “Гэнэтийн гамшиг ослын үед орон нутгийнхаа хэмжээнд олон нийтийн оролцоог хэрхэн хангах” талаар сургалт зохион байгуулсан байна.
Э.Сараа