өдөр хүнсний бүтээгдэхүүн цуглуулахаар гартал нөгөөх л чихэнд чимэггүй
мэдээг сонсов. Хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдчихэж. Хэдэн
жилийн өмнө эмзэгээр хүлээж авдаг байсан бол одоо үүндээ дасчээ.
“Барс”, “Бөмбөгөр” ерөөс бүх газарт хүнсний бүтээгдэхүүний үнэ яг
ижилхэн нэмэгджээ. Гэхдээ том дэлгүүрүүдтэй харьцуулахад захын барааны
үнэ арай хямд ч өмнөхөөсөө өссөн хэмжээ нь ижил. Дэлгүүр болгонд ормогц
үнэний хэрүүл. Хэрүүл болгонд өгч байгаа худалдагчийн хариулт ижилхэн.
“Цаанаасаа нэмэгдсэн” гэхээс өөрийг хэлэхгүй.
Дахиад
л гэдгийн учир нь 2012 онтой дөнгөж золгоод байх тэр мөчид махны үнэ
200 төгрөгөөр нэмэгдэж тухайн үедээ 4500 төгрөгөөр худалдаалагдаж
байсан бол энэ удаад 200 төгрөгөөр нэмэгдэж 9500 төгрөгт хүрчээ.
“Барс”
зах жирийн өдрүүдээс илүү хүний хөлд дарагджээ. Амралтын өдөр болохоор
хүнсээ цуглуулах хүсэлтэй хүмүүс ийнхүү хөл хөдөлгөөнийг нэмсэн хэрэг.
Тэр дундаа ахмад настнууд олон байлаа. Өнгөрөгч лхагва гаригт олгосон
330 мянган төгрөгөөрөө хүнсээ цуглуулж байгаа нь энэ бололтой. Тэр бүх
хүмүүст үнэ нэмэгдсэн үү гэсэн нэг л айдас бий. “Барс”-аас гарч байгаа
хүмүүс бүгдээрээ л “үнэ нэмэгдсэн байна шүү” гэсэн үгийг амандаа
бувтанасаар гарч ирж байгаа харагдав. Нээрээ ч дотор ороход үнэ тодорхой
хэмжээгээр нэмэгджээ. Өнгөрөгч лхагва гаригт дунджаар 9500 төгрөгөөр
зарагдаж байсан үхрийн мах өчигдөр 9600 төгрөгөөг зарагдаж байна. “Мөнгө
тарааж байна гэдгийг сонсоод үнээ нэмчихэж байгаа юм. Яагаад нэмсэн юм
гэхээр ерөөсөө хариулах хүн олдохгүй байна. Ер нь бол хэцүү л байна шүү
дээ” гэж Сүхбаатар дүүргийн иргэн Б.Дулам ярив. “Барс” захад хонины цул
мах 7800 төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 7900 төгрөг болжээ. Үүнийг
худалдагчаас нь тодруулах гэтэл “Цаанаасаа нэмэгдэж байгаа юм чинь би
яаж мэдэх юм” гэж уурлах, загнахын хооронд хариулав. Барс захад бүх
махны үнэ дунджаар 100-150 төгрөгөөр нэмэгдсэн байв.
“Барс”-аас
хоёр буудлын цаана байдаг нэгэн супермаркетад үхрийн нурууны мах 9800
мянган төгрөг, хонины мах 8000 төгрөгөөр зарж байв. Тус дэлгүүрийн
худалдагчаас асуухад “Дээрээс ингэж зар гэдэг тушаал буулгасан. Нарийн
ширийн зүйлсийг мэдэхгүй” гэж хариулна. Хотын төв зам дагуу болоод ч тэр
үү. Үнэ нь “Барс”-аас ялимгүй их ч, авах хүмүүс чамгүй. Тус дэлгүүр
бөөний барааны дэлгүүрээс бараагаа татдаг бөгөөд бараа бүрийнх нь үнэ
“Барс”-ын бөөнийн цэгийн үнээс 100-150 төгрөөг илүү байсан юм.
“Барс”
зах дотор гэхэд л лангуу бүр өөр, өөрийн үнэтэй. Зарим лангуу нь
барааныхаа хуучин ханшийг 50 төгрөгөөр нэмсэн байхад зарим нь 100 төгрөг
нэмсэн байх жишээтэй. “Хүчит шонхор” зах л гэхэд “Барс” худалдааны
төвийнхөөс 500 төгрөгөөр бага байх жишээтэй. Гэхдээ өмнөхөөсөө 50-100
төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг санахад илүүдэхгүй. “Үнэ нэмэгдсэн бол
бүгдэд нь л жигд нэмэгдэх ёстой шүү дээ. Яагаад зарим нь хуучин үнээрээ,
зарим нь бүр илүү нэмээд зараад байдгийг ойлгохгүй юм. Худлаа нэмээд
байна уу, үнэн нэмээд байна уу, бүү мэд” гэж Чингэлтэй дүүргийн иргэн
З.Ханд ярив.
Нээрээ ч энэ хүний ярьсан шиг дэлгүүр, лангуу бүр
өөрийн гэсэн үнийг тогтоосон байв. Чухамдаа яагаад нэмээд байдгийг
худалдагчид ч тэр, үйлчлүүлэгчид ч тэр мэдэхгүй. Төр засгийн томчууд ч
мэдэхгүй.
Энэ
бол үйлчлүүлэгчдийн хүсэл. Авсан хэдэн төгрөгөндөө тааруулж хүнсний
бүтээгдэхүүнээ цуглуулах хүсэлтэй жирийн иргэдийн бодол. Өнгөрсөн лхагва
гаригт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийн
эхнийх нь 330 мянган төгрөгийг тарааж эхэлсэнээс хойш хүнсний
бүтээгдэхүүний үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдээд байна. Дан ганц мах биш
шүү. Нийт хүнсний бүтээгдэхүүний үнэ гэж ойлгоорой. Монголчуудын хүнсний
гол хэрэглээ гэдэг утгаар нь энэ удаад зөвхөн махыг бичлээ.
Ирэх
зургадугаар сард нэг сая төгрөгийг тарааж дуусна. Сонгууль өнгөрч,
наадам шувтархад бид чухам хэдэн төгрөгөөр хүнсээ цуглуулдаг болохыг
таахын аргагүй. Гэтэл бидний авч байгаа цалин хэд билээ..?