Б.Ганзориг цэргийн арслан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Б.Ганзориг цэргийн арслан боллоо

Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадам Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан Ж.Амартүвшин, Ч.Булганхүү, А.Сүмбээ, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглов. Барилдааныг нээж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Баярмагнай үг хэллээ.

Аймгийн арслан 68, аймаг цэргийн заан 21, аймгийн харцага 16, аймаг цэргийн начин 68, залуу бөх 83 зодоглосон энэ удаагийн Бүх цэргийн наадмаас цэргийн арслан нэг, цэргийн харцага нэг, цэргийн начин нэг буюу гурван шинэ цолтон төрсөн наадам боллоо. Түрүү бөх Б.Ганзориг аймгийн заан Б.Бадамсүрэнгээр хоёр, аймгийн начин Н.Энхжаргалаар гурав, аймгийн арслан Э.Ванданцэрэнгээр дөрөв, аймгийн арслан Л.Цэрэнтогтохоор тав, аймгийн арслан Н.Батсууриар зургаа, аймгийн арслан Б.Эрдэнэхүүгээр долоо, аймгийн арслан Б.Пүрэвсайханаар найм давж цэргийн арслан цол хүртсэн юм. Харин анхны цэргийн харцага цол хүртсэн Б.Хишигбаатар аймгийн арслан Д.Батжаргалаар хоёр, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагваар гурав, аймгийн хурц арслан А.Алтанхуягаар дөрөв, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар тав, аймгийн арслан Л.Шинэбаатараар зургаа давж харцага цолны болзол хангаад долоогийн даваанд аймгийн арслан Б.Пүрэвсайханд тахим буулгасан бол Цэргийн начин цол хүртсэн Б.Энхсайхан аймгийн арслан М.Баярсайханаар хоёр, аймгийн арслан Ж.Амартүвшинээр гурав, аймгийн хурц арслан О.Гантулгаар дөрөв, аймгийн арслан Б.Суманчулуунаар тав даваад зургаагийн даваанд аймгийн арслан Б.Пүрэвсайханд өвдөг шороодсон.

Шинээр цол чимэг хүртсэн бөхчүүд:

  • Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Б.Ганзоригт  – Цэргийн арслан цол
  • Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат сумын заан Б.Хишигбаатарт – Цэргийн харцага цол
  • Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат сумын заан Б.Энхсайханд – Цэргийн начин цол
  • Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Пүрэвсайханд – Бадрангуй чимэг
  • Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хар\ьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүүд – Хичээнгүй чимэг
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Аймгийн арслан Л.Шинэбаатар – Өрнөх чимэг
  • Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурьт – Өрнөх чимэг
  • Увс аймгийн Давст сумын харьяат аймгийн арслан П.Бүрэнтөгст – Өрнөх чимэг тус тус олголоо
Б.Цолмон
www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж