Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа яам агентлагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас “Нээлттэй өдөрлөг”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиожээ. Өдөрлөгийн үеэр иргэд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ, хөнгөлөлттэй үнийн худалдаа, татварын буцаан олголт, ажлын байрны талаархи мэдээллийг тодруулж, даралт, жингээ үзүүлж, зөвлөлгөө авч, мөн сахарын хэмжээгээ тодорхойлуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдсан байна. Мөн аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, нийт агентлагууд Засгийн газар болон Дархан –Уул аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлаа тайлагнасан байна.
Э.Сараа