Мэдээллийн технологийн чуулга уулзалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Мэдээллийн технологийн чуулга уулзалт эхэллээ

Төрийн ордонд Төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт эхэлж байна. Чуулга уулзалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Монголын үндэсний Дата төв хамтран зохион байгуулж байгаа юм.

Уулзалтын эхэнд Төрийн байгууллагуудын цахим үйлчилгэний талаарх дүнг танилцуулж байна. Төрийн байгууллагад олгох  gov.mn журам, бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоо төсөл, мэдээллийн аюулгүй байдал зэрэг асуудал хэлэлцэхээс гадна Үндэсний Дата төв танилцуулгаа хийх юм байна. Үдээс хойш оролцогчид Үндэсний Дата төвтэй танилцах аялал хийх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж