Америкийн Нью Жерси мужийн Баруун Нью Йорк хотхоны захирагчийг хүүгийнх нь хамт интернетийн сайт болон цахим шууданд хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчилсан тухай NBC New York мэдээллээ.
Мөрдөн байцаалтын мэдээгээр, 55 настай Феликс Рок, 22 настай Жозеф Рок нар Феликсийг хотын захирагчийн албан тушаалаас огцрох шаардлага нийтэлсэн сайтыг 2012 оны 2 сарын 6-нд довтлохоор шийджээ. Тун удалгүй Жозеф сайтын суурилсан цахим шууданг эвдэж чадсан байна. Ингэснээр тэд сайтын удирдлаганд нэвтэрч 2 сарын 8-нд үйл ажиллагааг нь зогсоожээ.
Дээрх хуудас нь нэргүй бүтээгдсэн байжээ. Гэвч цахим шууданг эвдсэний дараа Феликс Рок сайтыг бүтээсэн хүмүүсийн нэрсийг мэдэж чадсан байна.
Дараа өдөр нь Рокынхан Хадсон тойрогт (Баруун Нью Йоркийн оршдог) удирдах албан тушаал хашдаг тэдний нэг этгээд рүү утасдаж сайтыг эвдэлсний ард засгийн газарт ажилладан түүний найз байгааг мэдэгдээд сайт бүтээгчдэд заналхийлжээ.
Эцэг хүү хоёр хамтран үгсэж, компьютерт хууль бусаар нэвтэрч, улмаар үүнд хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна. Эдгээр гэмт хэрэг болгон нь 250 мянган долларын торгууль, 1-5 жилийн хоригдох ялтай юм байна.
Феликс Рок Баруун Нью Йоркийн өмнөх захирагчийг огцруулж энэ албан тушаалд сонгогдож байсан юм.