“Инновацийн эрэлд” шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Инновацийн эрэлд” шилдгүүдээ тодруулав

БСШУЯ,
Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, МҮХАҮТ, SBN телевиз хамтран зохион
байгуулсан “Инновацийн эрэлд” уралдаан нэвтрүүлгийн шилдгүүд тодорчээ.
Гурван сарын турш үргэлжилсэн тус нэвтрүүлгийн шилдэг төслөөр “Само”
институтийн “Мал дотор мах боловсруулах төрөлжсөн үйлдвэр” шалгарч, 80
сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Дэд байрт Мал эмнэлгийн
хүрээлэнгийн “Бүх төрлийн малын халдваргүй эмгэг, үе мөчний гэмтлийн
хануур заслын аргыг нэвтрүүлэх” төсөл шалгарч, 45 сая төгрөгийн
санхүүжилтээр, гуравдугаар байрт ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн “Мал
хөнгөлөх дэвшилт аргаар ашиг шимийг нэмэгдүүлэх боломж” төсөл 28 сая
төгрөгийн санхүүжилт авахаар тус тус  шалгарсан байна.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж