Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Амжилтын түлхүүр

Би доорхи асуултуудыг өөрөөсөө үргэлж асуудаг. Тиймээс би танд энэ асуултуудыг өөрөөсөө асуухыг санал болгож байна.

1. Би өдөр бүр бүх талаараа өөрийгөө хөгжүүлж байна уу?

2. Би өдөр бүр өсөн тэлж байна уу?

3. Би өдөр бүр өөрийгөө сорьж байна уу?

 “Өөрийгөө хөгжүүлж боловсруулснаар би хэн болж чадаж байна вэ, тэр болж чадаж байгаа дүр төрхөөрөө би өөртөө юу авчирч байна вэ, өөртөө юу татаж байна вэ, тэр татагдаж байгаа зүйлсийг, тэр авчирч байгаа зүйлсийг амжилт гэнэ”

Би АМЖИЛТ гэдгийг ийм нүдээр харах болсноор миний амьдрал томоор өөрчлөгдсөн гэж болно.

Өөрөөр хэлбэл хэн тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, боловсруулж чадна тэр хүнд амжилт ирнэ. Үүнийг мэдэж, ойлгосноор, миний нүд нээгдэж эхэлсэн гэж болно. Үүнийг мэдэж ойлгосноор амжилтанд хүрэхийн тулд яг юунаас эхлэх вэ гэдгийг мэдсэн гэж болно.

Би урьд нь амжилтыг өөрөөсөө бус гаднаас, бусдаас хайдаг байсан. Бусдаас болон гаднаас хайгаад олдохгүй бол бусад болохгүй байгаа учраас би болохгүй байна гэж гомдоллож, бухимддаг байсан. Дарга цалин нэмэхгүй байгаа учраас миний амьдрал сайжрахгүй, би амжилтанд хүрч чадахгүй байна гэж бодно. Хэрвээ дарга миний мэдлэг боловсролоос  хальсан, эсвэл хийх ёстой хэмжээнээс жаахан хальсан ажил өгвөл түүнийгээ сурч мэдэж, чадвараа хөгжүүлэхийн оронд “ийм бага цалин өгч байж юун их юм шаарддаг юм бэ, өгч байгаа цалинд нь тохируулж ажиллана” гээд халтуурддаг байсан.

Хүн надад юу өгнө түүнийг нь л эргүүлж өгнө. Хэнд юу өгнө түүнээсээ илүү ихийг эргүүлж авна гэж боддог байсан. Өгч авах нь мэдээж  чухал, гэхдээ би өөрийгөө хэн болгож чадаж байна вэ гэдэг хамаагүй илүү чухал бөгөөд ҮНЭ ЦЭНЭТЭЙ. Үүнийг ялгаж салгаж, дүгнэж сурснаар би өөрийнхөө өдөр тутмын үйл хөдөлгөөнийг хянаж, өөрийн сахилга батыг дээшлүүлж нэмснээр өөрийн ҮНЭЛЭМЖ, өөрийн ҮНЭ ЦЭНИЙГ нэмэгдүүлж эхэлсэн гэж болно.

Ноднин жил ямар байсан? Энэ жил ноднин жилээс хэр их сайжрав? Ирэх жил энэ жилийнхээс хэд дахин илүү өсөх вэ? гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх эрэлд байнга гарах болсон.

“Даргаа, цалингаа нэмээчээ” гэхийн оронд өөрийгөө тэр цалин нэмэгдүүлэх  хэмжээний хүн болгон хөгжүүлэх нь маш чухал гэдгийг зүрх сэтгэлийнхээ гүнд ойлгож авсан.

Тиймээс

Өөрийнхөө ҮНЭ ЦЭНИЙГ

Өөрийнхөө ТҮВШИНГ

Өөрийнхөө САХИЛГА БАТЫГ

Өөрийнхөө ЧАДВАРЫГ

Өөрийнхөө ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ

Өөрийгөө шалгах ШАЛГУУРУУДЫГ

Өөртөө өгөх АМЛАЛТУУДЫГ нэмэх хэрэгтэй.

Энэ тоиолдолд цалин нэмэх болов уу үгүй болов уу гэдэг дээр санаагаа зовоох шаардлагагүй болно.

Хэн өөрийгөө тогтмол үргэлжлүүлэн хөгжүүлнэ тэр хүнд амжилт ч ирнэ, мөнгө ч ирнэ.

Бид өөрсдөө амжилтыг татаж чадах тэр хүн болох ёстой!

Өдөр бүр өөрийгөө зөвхөн 1%-иар өсгөж хөгжүүлснээр амжилтыг бид өдөр болгон өөртөө татах болно.

Тэгэхээр…

Та өдөр бүр бүх талаараа өөрийгөө хөгжүүлж байна уу?

Тө өдөр бүр өсөн тэлж байна уу?

Та өдөр бүр өрийгөө сорьж байна уу?…

Тийм бол таны гарт АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР аль хэдийн байгаа юм байна.

АМЖИЛТЫН ТАРНИ

ХЭЗЭЭ Ч, ХААНА Ч, ЯМАР Ч НӨХЦӨЛД ХАМААГҮЙ БИ АМЖИЛТЫГ ӨӨРТӨӨ ТАТАЖ ЧАДДАГ!

http://www.ukatumur.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж