Баруун зүгийн нутгаар багавтар, бусад
нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн
нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд
5-10 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон
шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6
градус, Алтайн өвөр говь, говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын
тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч 10-12 дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn