Монголын дартсын холбооноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд нээлттэй тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээнд 8-18 насны хүүхэд, залуус оролцох бөгөөд тэмцээнд оролцох хүүхдүүдийг зургадугаар сарын 1-ний өглөө 10.00 цагт Сүхбаатарын талбайд бүртгэх гэнэ.
Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99678910 утсаар лавлана уу.