Эх дэлхийн цэвэрлэгээнд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Эх дэлхийн цэвэрлэгээнд нэгдлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, “Залуусын хөгжлийн гүүр” ТББ хамтран “Эх дэлхийн цэвэрлэгээнд нэгдье” арга хэмжээг амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа ажээ. Дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг болдог “Эх дэлхийн цэвэрлэгээ”-нд энэ жилээс манай улс нэгдсэн байна. Орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад, иргэд, олон нийтийн сайн дурын байгууллагын оролцоо, нэмэгдүүлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад уг арга хэмжээний зорилго оршиж байгаа ажээ.

Э.САРАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж