Бүх цэргийн наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Цэргийн цол чимэг олгох Бүх цэргийн наадам Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Өнөөдрийн барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Б.Одгэрэл, О.Гантулга, аймгийн арслан Ж.Амартүвшин, Ч.Булганхүү, А.Сүмбээ, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглож байна. Барилдааныг нээж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Баярмагнай үг хэлж байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж