2010 oнд дэлхий маш их хална

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

2010 oнд дэлхий маш их хална

2010 он түүхэн дэх хамгийн халуун жил болно гэдгийг цаг уурчид
сэрэмжлүүлж байна. Цаг агаарын өөрчлөлтөнд нөлөөлсөн хүний хүчин зүйл нь
үүний гол шалтгаан юм гэж "Таймс" сонинд бичжээ.2010 онд дэлхийн дундаж
температур 1961-1990 оны дунджаас Цельсийн бараг
0,6 градусаар их байх болно гэсэн таамаглалыг Конепгаген хотод болж
байгаа дээд хэмжээний уулзалт дээр судлаачид дэвшүүлж байна. 1998 оны
14,52 градустай харьцуулбал дэндаж темпартур 14,58 градус байх болно
хэмээн үзэж байна. Мөн 2010-2019 оны хоорондох жилүдийн талаас илүү нь
1998 оныхоос халуун байх болно хэмээн цаг уурчид бас нотолж байна. "Гранприс"

байгуулагын төлөөлөгч Бен Старт хэлэхдээ, хэрвээ 2010 он хамгийн халуун
жил болвол, энэ нь дэлхий ертөнц үнэндээ хүйтрэлд зүдэрч байна хэмээн
үздэг цаг уурын жинхэнэ байдлыг нуух онолын талынханд итгүүлж болох юм
гэжээ. Үнэн хэрэгтээ дэлхий маш хурдан халуун уур амьсгалтай болж байгаа
бөгөөд үүний буруутан нь хүмүүс юм гэж тэр хэлсэн байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж