Харцагууд түрүү булаалдав

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Нисэх хүчний 87 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөх Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин, А.Цацабшир, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, улсын начин Н.Бүрэнбаатар, Д.Лхагвадорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөх зодоглов.  Барилдааны нэгийн даваанд улсын цолтнууд бүгд давсан бол хоёрын даваанд у.х Т.Амартүвшин Таванхан дэвжээний Н.Батмөнхөд, у.н Б.Насандэлгэр а.н Б.Тайванд, у.н Н.Батзаяа а.н Ю.Пүрэвжаргалд тус тус өвдөг шороодсон. Хүндэтгэлийнхээ барилдаанд дархан аварга Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат нарын аваргууд хүрэлцэн ирцгээв. ИНЕГ уламжлал ёсоороо аваргуудад хүндэтгэл үзүүлсэн бол Жамъян аваргын охин даян аварга Г.Өсөхбаярын ээж Буур Жамъян аваргын нэрэмжит шагналаа Архангай аймгийн Булган сумын харъяат Бөхбилэгт дэвжээ, "Стройка" компанийн бөх аймгийн хурц арслан Р.Пүрэвдагвад олгосон юм.

Ийнхүү Нисэх хүчний 87 жилийн ойд зориулсан Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Хилчин спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Монос группийн бөх улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, Ноёд группийн бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Сүлд спорт хороо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Инержи ресурс компаний бөх улсын арслан Х.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, Газархолдинг компаний бөх улсын заан Б.Соронзонболд нар шалгаран үлдлээ.

Б.Цолмон

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж