Орос Сербид 800 сая ам.долларын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Орос Сербид 800 сая ам.долларын зээл олгоно

Орос ойрын үед Сербид дэд бүтцийн хөгжилд нь зориулан зээлийнхээ 800 сая ам.доллар болох хоёр дахь траншаа шилжүүлнэ гэж Сербийн шинэ ерөнхийлөгч Томислав Николичтай Оросын ерөнхийлөгч Владимир Путин “Нэгдмэл Орос” намын их хурал дээр уулзсаны дараа мэдэгджээ.

“Бид өнгөрсөн онд Сербийн талд 200 сая ам.долларын зээл олгосон, одоо 800 саяын хоёр дахь траншийг хийхэд бэлэн байна. Зээл тус орны дэд бүтцийн хөгжилд зориулагдсан байх ёстой” гэж Путин хэлсэн байв. Орос тийм төслүүдийг хэрэгжүүлэхэд цаашид тусална гэж Путин Николичид мэдэгдлээ. “Бид Сербийн талаас тийм төслүүдийн техник, эдийн засгийн төлөвлөгөөтэй  тодорхой төслүүдийг хүлээн байна” гэж Оросын ерөнхийлөгч хэлсэн байв. Путины хэлснээр хоёр орны хоорондын бараа эргэлт 2010 оныхоос бүтэн хагас дахин өссөн ба Сербид хийсэн Оросын хөрөнгө оруулалтын хэмжээ нь 1,4 тэрбум ам.доллар болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж