
Гэмт хэргийн Guerreros Unidos гэх бүлгийнхэн өөрсдийн бизнесийн хууль бус “өрсөлдөгч нарт” дайн зарлав. Дээрэмчдийн бүлгийн автомат буугаар зэвсэглэсэн гишүүд Куэрнавака хотын хэд хэдэн уушийн газар довтлон өрсөлдөгч нартайгаа тулалджээ.
Ийм довтолгооны дараа тэд өрсөлдөгч бүлгийнхэнд дайн зарласан “илгээлтээ” үлдээдэг байна. Хүчирхийллийн шинэ давалгаан холбооны Засгийн газраас мужийн нутаг дэвсгэрт “Аюулгүй Морелос” нэртэй тусгай ажиллагаа явуулж эхэлсэнтэй давхцан гарлаа.
Нийдээ хар тамхины наймаачдын хоорондын “дайн”-д 2006 оноос хойш 47,5 мянган хүн алагджээ.
Ш.МЯГМАР