Сирид цэргийнхэн 90 хүний амийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Сирид цэргийнхэн 90 хүний амийг хөнөөжээ

Сирийн сөрөг хүчний гол байгууллага болох Үндэсний зөвлөл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг яаралтай явуулахыг шаардлаа. Бямба гаригийн өглөө Хомс мужийн Хула хотод Засгийн газрын цэргийн их бууны буудлагын улмаас 90 хүн тэдний тоонд 25 хүүхэд амиа алдсан нь тодорхой болов. Лондонд байгаа Сирийн хүний эрхийн байгууллагын цуглуулсан мэдээгээр Хула хотыг баасан гаригийн өдрөөс эхлэн бямба гаригийн өглөө хүртэл Засгийн газрын цэрэг буудсан байна. Амь үрэгдэгсэд ба шархдагсдын зураг сүлжээнд тавигдсаныг батлан шалгахад хүндрэлтэй байгаа аж.

Өнгөрсөн баасан гаригийн мөргөлийн дараа Хулагаас гадна Хомс, Алеппо, Дераа хотуудад Башар Ассадын дэглэмийн эсрэг өргөн олон нийтийн жагсаал цуглаан болсон юм. Сирийн гадаад дотоодын сөрөг хүчин НҮБ ба Арабын лигийн орнуудын  үйл ажиллагаа сул байгааг шүүмжлэн Сирийн найз нөхөд болох орнуудад хандан НҮБ-аас гадна цэргийн эвсэл байгуулан армид агаараас цохилт өгөхийг уриалжээ.

Дөрөвдүгээр сарын дундаас Сирид байрласан НҮБ-ын ажиглагчид Хула хотод бямба гаригийн үд дунд ирсэн ба тэдний зорилго нь “гал зогсоох гэрээг арми зөрчин үй олноос устгасан талаар” тайлан гаргах ёстой.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж