Эмэгтэйчүүд тавдугаар байрын төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд тавдугаар байрын төлөө өрсөлдөнө

Японы нийслэл Токио хотноо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн багийн тэмцээн үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр хэсгийн барилдаан болж, В хэсэгт сугалаа татсан Монголын тамирчид хэсэгтээ гуравдугаар байрт шалгарчээ. Ингэснээр манай тамирчид тэмцээний тавдугаар байрын төлөө өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Хэсгийн барилдаанд манай эмэгтэйчүүд нэгдүгээр тойрогт Канадын багт 3:4, дараа нь ОХУ-ын баг 2:5 онооны харьцаатай ялагдаж, сүүлийн барилдаанд Азербайжаны багийг 5:2 харьцаатай ялжээ. Тэд өнөөдөр тавдугаар байрын төлөө А хэсгээс мөн гурваар шалгарсан Украйны багтай барилдах юм.

Монгол 3:4 Канад

48 кг:        Эрдэнэсүхийн Нарангэрэл – Кароль Хьюн                  0:3, 0:1
51 кг:        Даваасүхийн Отгонцэцэг – Бонди Магдональд            3:0, 1:0
55 кг:        Сүндэвийн Бямбацэрэн – Тоня Лунн Вербеек             1:3, 0:1
59 кг:        Тунгалагийн Мөнхтуяа – Мишель Фаззари                  1:3, 0:1
63 кг:        Соронзонболдын Батцэцэг – Жюстин Анжела Бучар    3:1, 1:0
67 кг:        Очирбатын Насанбурмаа – Стаси Жюлиан Анака         3:1, 0:1
72 кг:        Бадрахын Одончимэг – Леч Мариам Саллахан           1-3, 0-1

Монгол 2:5 ОХУ

48 кг:        Эрдэнэсүхийн Нарангэрэл – Любовь Сальникова     0:6, 0:5
51 кг:        Даваасүхийн Отгонцэцэг – Алена Адашинская         3:0, 1:0
55 кг:        Батбаатарын Номин-Эрдэнэ – Валерия Жолобова     0:1, 0:5
59 кг:        Тунгалагийн Мөнхтуяа – Екатерина Мельникова        0:2, 1:5
63 кг:        Соронзонболдын Батцэцэг – Любовь Волосова         0:5, 0:1
67 кг:        Очирбатын Насанбурма – Юлия Пронцевич               1:2, 2:0, 1:0
72 кг:        Бадрахын Одончимэг – Наталья Воробьева              0:1, 0:5

Монгол 5:2 Азербайжан

48 кг:        Эрдэнэсүхийн Нарангэрэл – Анжела Дороган           0:3, 0:1
51 кг:        Даваасүхийн Отгонцэцэг – Нигар Ахмадова              5:0, 1:0
55 кг:        Сүндэвийн Бямбацэрэн – Ирина Дубовская              5:0, 1:0
59 кг:        Тунгалагийн Мөнхтуяа – Ирина Петровна Нетрева     1:3, 0:1
63 кг:        Соронзонболдын Батцэцэг – Ханна Беляева              3:0, 1:0
67 кг:        Очирбатын Насанбурмаа – Гюзель Зутова                 3:0, 1:0
72 кг:        Бадрахын Одончимэг – Наталья Паламарчук             3:0, 1:0

Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Отгонцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нар тус бүр гурван ялалт авч, багийнхаа амжилтад чухал нөлөө үзүүлсэн бол ОУХМ Э.Нарангэрэл, Т.Мөнхтуяа нар харамсалтай нь ялалт байгуулж чадсангүй.
Монголын багийн өрсөлдсөн В хэсгийг ОХУ-ын баг тэргүүлж, Канад, Монгол, Азербайжаны багууд удаалжээ. Харин А хэсэгт Япон, Хятад, Украйн, АНУ гэсэн дарааллаар жагсав.

Өнөөдөр шийдвэрлэх барилдаан болсноор тэмцээн өндөрлөх юм.

Алтан медалийн төлөө: ОХУ – Япон
Хүрэл медалийн төлөө: Канад – Хятад
V байрын төлөө: Монгол – Украйн
VII байрын төлөө: Азербайжан – АНУ

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж