Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр болж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нар болон албаны бусад хүмүүс оролцож байна. Мөн Монголын сүр хүчит зэвсэгт хүчнийхэн, Энхийг сахиулагчид болон Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжимчид иржээ. Ёслолын ажиллагааг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, үг хэллээ.
Э.САРАА