Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Урлаг соёл, шоу цэнгээн, спорт наадам гээд аль ч салбарын ямар ч арга хэмжээнд хөтлөгчөөр ажиллах авьяастай гэдгээ мэдрүүлсэн “ТВ Коктейл”-ийн Э.Цолмонбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, “Х-Түц” хамтлагийн С.Тэмүүжин нар жинхэнэ “шоу мастерууд” байлаа. Өнгөрөгч пүрэв гаригт Монгол бөхийн өргөөнөө болсон “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын хөтлөгчөөр ажилласан тэд үзэгчдийг сэргээх, бяцхан “пакт” гарсан үед эвтэйхэн зохицуулах гээд үндсэн үүргээ чадварлаг гүйцэтгэснээс гадна урлаг, спортын холимог оддын багийн бүрэлдэхүүнд багтаж, сагсан бөмбөгийн тулаанд оролцоод амжив. Ууганаа, Тэмка, Цоомоо гурав спортын талбар дахь авьяасаа дөвийлгөж чадаагүй ч үзэгчдийг уухайлан, Бөхийн өргөө дүүрэн цугласан үзэгчдийг нэгтгэж, аварга том давалгааг ч бий болгож чадсан юм.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж