Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн
нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур
тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн
нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 16-18
метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэн шороон шуурга
шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 хэм,
Орхон-Сэлэнгийн саваар 10-15 хэм, говь талын нутгаар 28-33 хэм, бусад
нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж
секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шиороон
шуурга шуурна. 25-27 хм дулаан байна.
Өглөө 05.00 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 22 хувь,
агаарын даралт 858 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.