Нийслэлийн Улаанбаатар чуулгын шинэ уран бүтээл “Янзаган хүрээ” багачуудад зориулсан хөгжимт жүжгийг энэ сарын 18, 19-нд хоёр удаа тайзнаа тоглосон юм. Тус жүжгийг хүүхэд багачууд, аав ээж нарын хүсэлтээр энэ сарын 31-нд 12.00 цагт, ирэх зургадугаар сарын 1-нд 13.00, 15.00 цагт тус тус дахин тоглохоор болжээ. “Янзаган хүрээ” хөгжимт жүжгийг багачуудад зориулан БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр тоглож байгаа гэдгээрээ тасалбарын үнийг хамгийн хямдаар буюу 2000 төгрөгөөр тогтоожээ.
Багачуудад зориулсан “Янзаган хүрээ” хөгжимт жүжиг байгал эх, ан амьтан, уул усаа хайрлан хамгаалахыг уриалахын зэрэгцээ баяр баясал, инээд хөөр бэлэглэх юм. Жүжиг Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тайзнаа буюу хуучнаар залуучуудын соёлын ордонд тоглоно.
Г.ДАША