Яаралтай тусламжийн төвд 145 дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

Яаралтай тусламжийн төвд 145 дуудлага иржээ

Нийслэлийн Яаралтай тусламжийн төвд өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 145 иргэн үйлчлүүлж тусламж авчээ. Иргэдээс ирж байгаа дуудлагын дийлэнхийг зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх дуудлага эзэлсэн байна. Нийт 19 жолооч, мөн тооны эмч иргэдэд үйлчилж байна гэдэг мэдээллийг тус төвийн жижүүр эмч хэллээ. Мөн энэ өдөр архинд хордсон гэх дуудлага багагүй иржээ. Ер нь сүүлийн хэдэн өдөр архины хордлогын дуудлага нэлээд өссөн аж. Энэ нь Хүний хөгжлийн сангийн хувь хишиг болох 330 мянган төгрөгийг олгож эхэлсэн, мөн их, дээд сургууль төгсөгчдийн баяр шилээ даран үргэлжилж байгаа нь энэ төрлийн хордлогын дуудлагыг ихэсгэсэн байх талтай гэнэ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж