Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

Авто замууд эвдэрчээ

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн
хэрээр эдийн засгийн өсөлт гарч байгаа ч зарим талаараа сөрөг үр дагавар
дагуулах болжээ. Тухайлбал, хүнд даацын авто машинууд нийтийн
хэрэгцээний замаар хөдөлгөөнд оролцож байгаагаас авто замууд ихээр
эвдрэх болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд Биокомбинат, Хүй
долоон худаг болон Нисэх, Гандийн гудамж, Нарны зам, мөн шинээр
ашиглалтанд хүлээн аваад найман сар болсон ТЭЦ- 4-ийн урд шинэ зам
эвдэрчээ.

Орон нутгийн хувьд Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорноговь
зэрэг аймгуудын зам эвдэрчээ. Авто замын эвдрэл гэмтлээс болж гарсан
ослын тоо 2010 оныхтой харьцуулахад улсын хэмжээнд долоо дахин,
нийслэлийн хэмжээнд 14 дахин өссөн гэсэн мэдээллийг Замын цагдаагийн
газраас мөн гаргаад байгаа юм.

Одоогийн байдлаар Замын цагдаагийн газарт хандан замын хөдөлгөөнд
оролцох тухай зөвшөөрөл хүссэн нийт 882 аж ахуйн нэгжийн 5661 автомашины
хүсэлтээс 720 байгууллагын 4485 автомашинд, иргэдээс 4899 автомашинд
зөвшөөрөл хүссэнээс 4115 автомашинд  тус бүр зөвшөөрөл олгоод байгаа аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж