Ааш араншин, авьяас билгээрээ ч тэр билэг танхай гитарчин Д.Өлзий-Орших цагтаа Монголын мисс Ц.Түмэнхүслэнтэй амьдрал холбож, хөөрхөн охинтой болж явсан түүхтэй. Мисстэй эхлүүлсэн анхны амьдрал нь бүтэлгүйтсэнээс хойш хувийн амьдрал нь нэг л төвхөнөж өгөхгүй байгаа гитарчин эр дараахан нь загвар өмсөгч Ч.Уранбилэгтэй хэсэг амьдарсан. Өмнө нь элчин сайд асан Ж.Чойнхорын хүү Ч.Чойнарантай сууж, хүүхдийг нь төрүүлсэн загвар өмсөгч бүсгүй Өөжгийгийн энэ насны цорын ганц жинхэнэ хайр байсан тухай гитарчин эр шүүрс алдан ярьдаг. Угийн ааш зан адайр, урлагийнхны задгай амьдрал Ч.Уранчилэг бүсгүйн ээжийн сэтгэлд нийцээгүйгээс хосууд нэг л өдөр хоёр тийш болсон гэдэг. Тэр цагаас өнөөг хүртэл хайрынхаа эзэн бүсгүйг санаж санаашрахдаа анхлан хайраа дэлгэж байсан Туулын хөвөөнд очиж шаналсан сэтгэлээ аргаддаг Өөжгий уг нь хүнийхээ хувьд тун ч уян зөөлөн, мэдрэмжтэй нэгэн гэдэг. Эр хүний дөч хүрсэн насандаа ганцаардал, шаналал гэгчийг амсахаараа нэг болсон гитарчин эр бүжигчин бүсгүйтэй хамт амьдарч байна. ХБК дүүргэсэн, өдгөө ҮДБЭЧ-д бүжигчнээр ажилладаг 33 настай Амаржаргал хэмээх энэ бүсгүй бас л өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд нэг охинтой юм байна. Хосууд хамтран амьдраад удаагүй ч гэлээ урлаг хэмээх нэг тогооны улс болсон хойно бие биеэ ойлгож, дэмжиж туслахдаа хэн хүнээс илүү гэсэн шүү. Тэдэнд аз жаргал хүсье.
Өөжгий бүжигчин бүсгүй сонголоо
Эх сурвалж: www.grandnews.mn