МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн байна. Хурал Тусгаар тогтнолын ордонд болж буй аж. Чухам ямар асуудал хэлэлцэж байгаа талаар намынх нь гишүүд чандалж буй ч УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэрт нэр дэвшүүлэхээр тодруулаад байсан “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг өчигдөр Авлигатай тэмцэх газраас баривчилсан тул нэр дэвшигчийг солих тухай хөндөхөөс аргагүйд хүрсэн гэх мэдээлэл байгаа юм. Зарим мэдээллээр бол тус тойрогт УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг нэр дэвшүүлж магадгүй аж.
Г.ДАРЬ