Нийслэлд энэ сарын 16-наас эхлэн хэрэглээний халуун усыг гурван шатлалтайгаар хязгаарлаж, засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ удаа өмнөх жилүүд шиг нэгээс хоёр сараар нь хязгаарлахгүй юм байна. Дулааны улирал дуустал нийт 10 удаагийн зогсолт хийх аж. Эхний хязгаарлалтаар энэ сарын 16-24-нд Зуун айл, Ногооннуур, Их тойрог, VI, VII, XII хороолол, “Цэцэг” төвөөс “Улаанбаатар” зочид буудал хүртэлх орон сууцны айл өрхийн халуун усыг хязгаарласан. Харин өчигдрөөс X хороолол, П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн ойр орчмын байрны айл өрх, III, IV хорооллын эцсийн буудал, Таван шар, XXI хороолол, I хорооллын айлуудын халуун усыг хязгаарлаллаа. Хязгаарлалт ирэх сарын 4 хүртэл үргэлжлэх юм.
Б.АЗ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин