
Венесуэлийн сайдын мэдэгдсэнээр бол энэ хиймэл дагуул нь өдөр шөнийн 24 цагт улс орныхоо нутаг дэвсгэрийг ажиглаж, дүн шинжилгээ гаргаж байх ёстой гэжээ. “Миранда” гэдэг нь Өмнөд Америкийг Испанийн колоничлолоос чөлөөлөхийн төлөөх тэмцлийн удирдагч Франсиско де Мирандагийн нэр бөгөөд тэр бол Венесуэлийн үндэсний баатар юм.
2008 онд Хятадын нутаг дэвсгэрээс хөөргөсөн Венесуэлийн анхны хиймэл дагуул “Симон Боливар”-ыг мөн л Испанийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэгч Симон Боливарын нэрээр нэрлэжээ. “Симон Боливар” хиймэл дагуул нь радио холбоо, телевизийн дахин дамжуулалт болон иргэний зориулалттай ажээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин