Өмнөх оны төгсөгчид ЭЕШ өгөх байрны хуваарь гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

Өмнөх оны төгсөгчид ЭЕШ өгөх байрны хуваарь гарчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно. Тэгвэл шалгалт авах төвүүдийг гаргасан байна. Чингэлтэй дүүрэгт харьяалалтай шалгуулагч Хүмүүнлэгийн УИС, Соёлын ДС, Хан-Уул дүүргийнхэн ХААИС төв байр, ХААИС- ЭЗС, Сонгинохайрхан дүүрэгт Мандах бүртгэл ДС, Чингис Соосэ НББДС, Чингис Соосэ ОУХДС, Ач АУДС-д тус тус шалгалтын төвүүдийг товлоод байна.

Харин Баянзүрх дүүрэгт Дотоод хэргийн ИС, БХИС, Газарчин ДС, Зохиомж ДС, УБДС, Баянгол дүүрэгт Хүрээ МХТДС, Монгол бизнес ДС, Сэрүүлэг ДС, ОУЭЗБДС, МҮДС, Сүхбаатар дүүрэгт “Соёмбо” ДС, МУИС IV, ШУТИС 2-р байр , Этүгэн ДС, УБ политехникийн коллежид тус тус шалгалт өгөх юм байна. Харин өмнөх оны төгсөгчид Техник технологийн коллеж, Шихихутуг ДС, ХҮДС “А” байр, ХҮДС “Б” байр, Орхон ИС, Идэр ДС, “Эм Ай Ю” дээд сургуулийн байранд шалгалт өгөх юм байна. Тус шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид ирэх сарын 2-ноос эхлэн шалгалтад орох шар хуудсаа авах юм. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтанд нийт 43087 шалгуулагч бүртгүүлсэн байгаа ажээ. Харин орон нутгийн сурагчид тухайн харьяаллын сургуульдаа шалгалт өгөх ажээ.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж