
Харин Баянзүрх дүүрэгт Дотоод хэргийн ИС, БХИС, Газарчин ДС, Зохиомж ДС, УБДС, Баянгол дүүрэгт Хүрээ МХТДС, Монгол бизнес ДС, Сэрүүлэг ДС, ОУЭЗБДС, МҮДС, Сүхбаатар дүүрэгт “Соёмбо” ДС, МУИС IV, ШУТИС 2-р байр , Этүгэн ДС, УБ политехникийн коллежид тус тус шалгалт өгөх юм байна. Харин өмнөх оны төгсөгчид Техник технологийн коллеж, Шихихутуг ДС, ХҮДС “А” байр, ХҮДС “Б” байр, Орхон ИС, Идэр ДС, “Эм Ай Ю” дээд сургуулийн байранд шалгалт өгөх юм байна. Тус шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид ирэх сарын 2-ноос эхлэн шалгалтад орох шар хуудсаа авах юм. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтанд нийт 43087 шалгуулагч бүртгүүлсэн байгаа ажээ. Харин орон нутгийн сурагчид тухайн харьяаллын сургуульдаа шалгалт өгөх ажээ.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин