Европын шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах комисс Weko Германы авто машин үйлдвэрлэгч BMW компанийг бараа худалдан авах тухай гэрээний хориглосон нөхцөлийг ашигласан хэмээн буруутгаж, арга хэмжээ авахаар болсон байна. Өнгөрсөн лхагва гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаагаар 145 сая франкын торгууль ногдуулахаар болоод байгаа гэнэ.
Мөн үүнтэй адилхан шалтгаанаар Японы камер үйлдвэрлэгч Nikon компанид 12.5 сая франкын торгууль ногдуулж байжээ. Weko ямар ямар байгууллагад арга хэмжээ авч байгаа талаараа өнгөрсөн пүрэв гарагийн 9:30 цагаас холбооны хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн байна. BMW компанийн талаар Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах комисс жилийн өмнөөс судалгаа хийж эхэлсэн бөгөөд гадны улсаас тус компанийн шинэ загварын машиныг худалдан авч чадахгүй байгаа Швейцарийн маш олон үйлчлүүлэгчид гомдол гаргасан байна. Учир нь тухайн үеийн франк еврогийн ханшийн зөрүү их байсан аж.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин