БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан иргэдийг бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

БНСУ-д гэрээгээр ажиллаж байсан иргэдийг бүртгэнэ

Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтэс болон БНСУ-ын аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтыг ирэх зургадугаар сард авахаар болсон байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцан ирсэн, дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

Тус шалгалтанд 2010.01.01-нээс хойш гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж ирсэн иргэд хамрагдах бөгөөд бүртгэлийг Хөдөлмөрийн төв биржийн байранд тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд хийх аж. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөдөлмөрийн төв бирж, ХХҮГ-ийн www.hh.gov.mn, www.hudulmur.mn болон БНСУ-ын ажил үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын www.monkor.net вэб сайтнаас авч болно.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж