Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

Охидууд зодолдов

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын хоёрдугаар ахлах сургууль, хуучнаар 81 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн охидууд өчигдөр зодоон хийж, оршин суугчдын хараанд өртжээ. Охидын зодоон тус хорооллын 19 дүгээр байрны өмнө болсон байна. Оршин суугчдын тайлбарласнаар охидууд эхлээд хөвгүүдээ зодож хувцас хунарыг нь урж тасджээ. Зэрлэг танхай охидоосоо айсан хөвгүүд ч тэгсхийгээд холдсон гэнэ. Харин дараа нь охидууд биенээ хэлшгүй муу муухайгаар хараан зүхэж, талцан хэрэлдэж хэсэг бүлгээрээ хуваагдан үс гэзэгнээсээ зулгаалцан зодолджээ. Охидын зодоон бараг цаг гаруй үргэлжилж, хавь ойроор нь явсан хүмүүс хориглож, эцэстээ цагдаагийнхан ирж салгасан гэх.

Сүүлийн үед ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд архи ууж согтуурах, тамхи татах, бие биенээ дарамтлах, дээрэмдэх, сургуулийн багш, удирдлагууд эцэг эхээс элдэв хандив нэрээр мөнгө шаардах, гар харах, хахууль авах явдал газар аваад байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, хот, дүүргийн боловсролын газар, сургуулийн захирал удирдлагууд түүнтэй эвлэрэн нүдэн балай, чихэн дүлий хандаж байгааг юу гэж үзэх болж байна аа. Авлигатай тэмцэх газар авлигын үүр уурхай болсон сургуулийн байгууллага, хууль хяналтын байгууллагууд хүүхдээ хүмүүжүүлдэггүй багш, удирдлагууд, хүүхдээ анхаардаггүй зөнд гаргадаг эцэг эхчүүдтэй хариуцлага тооцдог байх ёстой биш үү.

"

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж