Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

Шүүрэн шанаган нүүр

Цагтаа халуун ус, буцламгай шөл, тосноос боов боорцог, банш, ногоо, гоймон шүүж, танд үнэнчээр зүтгэж эцэст нь тэтгэвэртээ гарсан шүүрэн шанагаа та яадаг вэ? Хаяад л өөрийг авдаг байх даа. Тоогүй л хэрэг байна даа… Учир нь испани гаралтай бельги зураач Айзек Кордал тийм эд зүйлсийг цуглуулдаг. Гэхдээ зүгээр нэг цуглуулах биш түүгээр стрит-арт хийдэг юм.

Зураач маань шүүрний торон нэхээсэнд тун ярвигтай заслуудыг хийгээд хүний хөрөг болгож орхидог. Хөрөг гэх үү, эсвэл баг гэх үү. Яг л хэн нэгэн нүүрээрээ шүүр лүү шумбаад хэв гаргаж орхисон мэт. Эгээ л цаасан шуумлаар тоглож байгаа мэт Айзек Корделл шүүрэнд хонхор гүдгэрийг хийх бөгөөд тэр нь учир битүүлэг гайхалтай аргаар хүний нүүр болдог. Илүү гайхуулахын тулд зураач маань шүүрээрээ гудамжны гэрлийг “шүүж”, гадаа гаргаж тавьснаар мөнөөх хөргийн тусгалыг замын боржин дээр халиаж болно.

Төслийн нэр “Cement Bleak”-ийг “Хүйтэн цемент” гэж орчуулж болмоор. Шүүрэн шанагаар бүтээсэн энэхүү гудамжны урлагийг аль нэгэн арт-галерей, томоохон музейн үзэсгэлэнгийн танхимд тавих нь юу л бол. Ийм сод бүтээлийг зураачийн бүтээлээ урласан Лондон, Брюссель зэрэг хотуудын гудамжинд л сонирхох боломжтой. Ийм хот ч их л дээ…

Зураачийн ер бусын төслүүдийн талаар түүний Isaac Cordal сайтнаас олж үзээрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж