“Sony” 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

“Sony” 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Японы электрон бараа үйлдвэрлэгч ""Sony"" компани нимгэн дэлгэц үйлдвэрлэдэг ""Sharp Display Products""-тай цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Энэ тухай “Sony”-ийн албан ёсны цахим хуудсанд гарчээ. “Sony” компани өөрийн эзэмшдэг хувиа “Sharp” компанид зарж дэлгэц үйлдвэрлэлийн бизнесээс бүр мөсөн гарч байгаагаа мэдэгджээ. “Sharp Display Products” компанийн хувьцааны 7.04%-ийг “Sony” эзэмшдэг байсан ба энэ хувиа 10 тэрбум иен буюу 126 сая ам.доллараар “Sharp” компанид худалдахаар болсон байна. Энэ хамтарсан үйлдвэрээ хоёр компани 2009 онд Японы баруун хэсэгт байрлах Сакай хотод байгуулж байсан билээ. “Sony” компани энэ шийдвэрээ бүр оны 3-р сард гаргасан байжээ.

Мөн 2011 онд “Sony” болон “Samsung”-ын шингэн кристал дэлгэцийн хамтарсан үйлдвэр болох “S-LCD”-ээс татгалзсан. Ингэж дараа дараагаар хамтарсан үйлдвэр ажиллуулахаас татгалзах болсон шалтгаан нь “Sony” компани бүтээгдэхүүн үйлдвэрлэх стратегитээ анхаарч зардлаа хэмнэх зорилготой аж. Сүүлийн найман жил зөвхөн үйлдвэрлэлийн салбараас “Sony” 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Цаашдаа тус компани өөрсдөө дэлгэц үйлдвэрлэх биш, бүтээгдэхүүндээ тохирох дэлгэцийг үйлдвэрлэгчдээс нь захиалж авч байхаар болсон байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж