“Барэзи” хөлбөмбөгийн ордны шавыг тавилаа

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

“Барэзи” хөлбөмбөгийн ордны шавыг тавилаа

Манай улсад анх удаагаа 5000 хүний суудал бүхий битүү дээвэртэй хөлбөмбөгийн ордон байгуулах барилгын шавыг өчигдөр /05.25/ тавилаа.

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байгуулахаар болсон энэхүү ордонг 20 дугаар зууны
Италийн нэрт хөлбөмбөгч Франко Барэзигийн нэрээр нэрлэхээр НИТХ-аас
шийдвэрлэсэн юм. “Барэзи” ордон ирэх жил ашиглалтад орно. Нийслэлийнхээ
хүүхэд багачуудыг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг өсч
хүмүүжих нөхцлийг бүрдүүлэх үүднээс НЗДТГ-аас олон төрлийн ажлыг зохион
байгуулж байгаа. Өнгөрсөн онд Улаанбаатар хот дэргэдээ анх удаагаа
хөлбөмбөгийн “Эф Си Улаанбаатар” багтай болсон. Нийслэлийн Засаг дарга
Италийн Милан хотод айлчлах үеэрээ “РС Милан” багт зочлон, хамтран
ажиллахаар болсны дагуур өнгөрсөн жил Франко Барэзи тэргүүтэй РС Миланы
дасгалжуулагчдыг Улаанбаатарт урьсан. Хөлбөмбөг сонирхогч хүүхэд
багачуудыг зуслан сургалтад хамруулан Итали дасгалжуулагчдаар хөлбөмбөгийн арга барилд сургаж, тэднээс 4 хүүхэд шалгаруулж, Италид
болсон Олон улсын хүүхдийн зусланд оролцуулж эхэлсэн юм. Энэ жил мөн “МС
Милан-2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Франко Барэзи 7 нөхрийн
хамт Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай, 6, 84, 97 дугаар сургуулийн
биеийн тамирын гадна талбайд сургалт явуулж байна.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж