2012 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшиж, түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, баруун зүгийн нутгаар 19-24 градус, говийн нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 27-29 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадасгүй, дулаан байх боловч 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай халуун хуурай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
27-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 28-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар , 28-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурна. 27-нд нутгийн баруун хагаст, 28,29-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 27,28-нд говь, талын нутгаар өдөртөө халуун байна.