Энэ үеэр сэтгүүлчид дөнгөж өчигдөрхөн Дорноговь аймагт нэр дэвших эрхээ аваад байсан МАН-ын гишүүн Ц.Анандбазарын талаар намынх нь удирдлагуудад асуулт тавьсан ч тоймтой хариулт хэлсэнгүй.
-Танай намаас УИХ-ын сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшүүлсэн “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг өнөөдөр Авлигатай тэмцэх газрынхан баривчилсан байна. Үүнд ямар тайлбар хийх вэ. Ер нь танай намаас хэд, хэдэн аймгийн Засаг дарга нар бас АТГ-т шалгагдаж зарим нь ял авсан байгаа?
С.Батболд:
-Манай намын гишүүд алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдэг зарчмыг ойлгож байгаа. Харин сонгуулийн өмнөх энэ богино хугацаанд хууль хяналтын байгууллагууд манай намын удирдлага, Засаг дарга нар нэр дэвшигчдийн нэр төрийг сэвтүүлэх үйл ажиллагааг бид хэрхэвч зөвшөөрөхгүй. Тийм учраас энд зарчмын дагуу хандана гэж бодож байна.
-НИТХ-ын дарга Т.Билигт хаачсан юм бэ. Авлигын хэргээр шалгагдах болонгуутаа зугатаасан гээд байгаа шүү дээ?
Я.Содбаатар:
-Хууль шүүхийн байгууллага хараат бус ажиллах ёстой. Энэ хүрээндээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа байхаа гэж бодож байна.