Улс төр дэх залуусын оролцоо болон үзэл санааны талаар өгүүлэх “The Wave” буюу “Давалгаа” уран сайхны киног “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ маргааш 15.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д үзүүлэх гэнэ. “Давалгаа” уран сайхны киног Германы кино найруулагч, зохиогч, жүжигчин Деннис Гансел найруулсан бөгөөд 2008 онд анх дэлгэцнээ гарсан даруйд нь 2,3 сая үзэгчид үзсэн ажээ. Бодит түүхээс сэдэвлэсэн энэхүү кино монгол хэлээр гарах ба дараа нь үзэгчдийн дунд чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна.
У.БОЛОР