Нийслэлд ойролцоогоор 15 хийн түлшийн станц байгуулах шаардлагатай байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гурван сарын дараа найман байршилд автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар станц байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2011-2012 онд тендер зарлаж, гүйцэтгэгчийг шалгаруулсан байна. Эдгээр найман станцын дөрвийг том оврын автобус баазуудын хашаанд байгуулахаар бололтой. Авто машин хийн түлшээр явдаг болвол агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлөх боломжтой юм.
У.БОЛОР