Хар салхи Мексикийн эргийг чиглэв

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Хар салхи Мексикийн эргийг чиглэв

Мексикийн баруун өмнөд эргийг 177 км цагийн хурдтай Бад далайн хар салхи чиглэж буйг АНУ-ын Хар салхинаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Мексикийн баруун өмнөд хэсэг дэх Манзаниллогоос 240 км-ийн зайд, Кабо Корриентогоос 335 км-ийн зайд өчигдөр орон нутгийн цагаар шөнийн 2:00 орчим хар салхи дэгдсэн аж. Манзанилло, Кабо Корриентогийн оршин суугчдад далайн хар салхинаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна. Шинжээчдийн анхааруулж буйгаар хар салхины эрч 36 цагийн дотор 112 км/ц хүртэл нэмэгдэх гэнэ. Бад хар салхи нь Номхон далайн зүүн эргийн хар салхины улирлын үеэр дэгддэг аюулын хэмжээгээр хоёрт бичигддэг хар салхи аж. Хар салхинаас урьдчилсан сэргийлэх төв  хар салхины улмаас Мексикийн өмнөд эрэгт 12-20 см хэмжээтэй ширүүн бороо цутгаж болзошгүй гэж анхааруулжээ. Ширүүн бороо, аадар үерийн дагуулж мэднэ гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мөн анхааруулсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж