Ш.Алтантуяагийн хэрэгт Ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн хэрэгт Ажлын хэсэг байгуулна

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзын улс төрийн нөлөө бүхий иргэн зэрлэгээр бүрэлгэсэн хэргийг Францын шүүх дахин сэргээхээр болсон билээ. Уг хэргийг дахин шалгах болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг гаргахаар болсон байна. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас энэ тухай тодруулахад “Хэргийг дахин шалгах болсонтой холбогдуулан манай яамнаас Ажлын хэсэг гарч ажиллуулах саналыг Малайз улсад хүргүүлсэн. Гэтэл улс төрийн болон бусад асуудлаас болоод энэ хэрэгт холбоотой хоёр цагдаагийн шүүх хурал болох хүртэл түр хугацаагаар хойшлуулсан байгаа. Ш.Алтантуяагийн хэрэгт холбогдсон хоёр цагдаагийн шүүх хурал ирэх наймдугаар сард болно. Тэр хүртэл Ажлын хэсгийг түр хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн” гэлээ. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж