
Санал өгөх иргэд дипломат төлөөлөгчийн газар болон утас, интернэтээр буюу өөрийн биеэр очихгүйгээр бүртгүүлэх боломжтой юм. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа 33 мянга орчим иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байдаг. Энэ жилийн сонгуульд санал өгөх иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай гэж заасан байгаа. Хэрэв санал өгөх иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол бүртгүүлэхээр ирэхдээ шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. Гадаад амьдарч буй иргэд нийт 39 дипломат төлөөлөгчийн газарт зургадугаар сарын 10-ны өдөр санал өгөх юм. Гадаадад байгаа иргэдийн саналыг битүүмжилснээр УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнтэй хамтатган тоолох юм.