I амаржих газарт нярайн халдвар гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

I амаржих газарт нярайн халдвар гарчээ

Нэгдүгээр төрөх эмнэлэгт нярайн халдвар гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр өглөө авсан шинжилгээгээр гурван нярай өвчилсөн нь тогтоогдсон байна.

Энэ талаар Нэгдүгээр амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга н.Баясгалангаас тодруулахад, “Нярайн халдвар гэдэг нь “хүйн халдвар”-аас өөр халдвар гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Шинжилгээний хариугаар гурван нярайн цуснаас нян илэрсэн. Тэдний хоёр нь төрөөд 18 хонож байгаа ихэр хүүхэд бол нэг нь төрөөд 10 хонож байгаа нярай юм. Арав хоногтой нярайг Эх нялхсын эрүүл мэндийн төв рүү шилжүүлсэн байгаа. Манай эмнэлгийн зүгээс үйл ажиллагаандаа байнга хяналт тавьж, халдвар гаргахгүй байх талаас шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” гэх хариултыг өглөө.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж