Эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын сугалаа гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.25-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-ын сугалаа гарчээ

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн Японы Токио хотод болох билээ. Тэгвэл өчигдөр уг тэмцээний сугалаа гарсан байна. Туркийн Стамбулд болсон ДАШТ-д эхний найман байр эзэлсэн баг “Дэлхийн цом”-ын төлөө өрсөлдөх юм. “А” хэсэгт зохион байгуулагч Япон, мөн АНУ, Хятад, Украйны шигшэээ багтжээ. Харин “В” хэсгийг манай улсын бүсгүйчүүд тэргүүлж байгаа бөгөөд тэдэнтэй Канад, ОХУ, Азербайжаны баг нэг хэсэгт таарлаа. Энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлж 48 кг-д Э.Нарангэрэл, 51 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 55 кг-д С.Бямбацэрэн, 59 кг-д Т.Мөнхтуяа, дэлхийн аварга, С.Батцэцэг, 67 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаа, 72 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Одончимэг нар оролцож байгаа юм. Барилдаан маргааш эхэлнэ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж